СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-06

Ипотекийн гэрээний хувийг улсын бүртгэлийн байгууллагад хадгалуулах шаардлагагүй болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны А/427 дугаар тушаалаар ”Барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-06 маягт/”-д өөрчлөлт оруулан, ”Барьцааны гэрээ /ипотек/-ний нэмэлт, өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-13 маягт/”-ийн загварыг шинээр батлан 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн мөрдөж эхлээд байна.

Банк, санхүүгийн байгууллага иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан барьцаа /ипотек/-ны гэрээг хуульд заасны дагуу болж байгаа бөгөөд гэрээнд заасан, эрхийн улсын бүртгэлд тусгавал зохих мэдээллүүдийг дээрх батлагдсан маягтын дагуу хүсэлт гарган, талууд баталгаажуулан ирүүлсэнээр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэнэ.

Уг хүсэлт нь зөвхөн зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргийг орлох бөгөөд мэдүүлэг гарган үйлчилгээний хөлс төлсөн баримт, барьцаалбар, итгэмжлэлийн хувь, нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх албан хүсэлт зэрэг баримтууд хавсаргах нь хэвээр болно.

Улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу барьцааны эрхийг бүртгэх үндэслэл болсон гэрээнд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай тэмдэг дарж буцаана, 15.3-т заасны дагуу улсын бүртгэгч маягтад тэмдэглэл үйлдэн, хувийн хэрэгт хавсаргана.

Ингэснээр барьцаалагч (зээлдүүлэгч), барьцаалуулагч (зээлдэгч)-ийн хооронд байгуулсан гэрээний хувь буюу хуудасны тоо буурах, хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн хувьд барьцаа хөрөнгийн тоогоор гэрээний хувь шаардахгүй байх, барьцаалагч, нотариат, бүртгэлийн байгууллагын ажлын ачаалал буурах, хөнгөн шуурхай, хялбар болох зэрэг ач холбогдолтой юм.

Иймд барьцааны гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг батлагдсан маягтын дагуу ирүүлж, барьцааны гэрээ бүртгүүлэх үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, салбар, нэгжүүддээ чиглэл хүргүүлж хамтран ажиллахыг хүсье хэмээн УБЕГ-аас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.