СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Узбекистаны жимс, нарийн ногооны үзэсгэлэн худалдаа 9-р сард Монголд болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус улсын Хөдөө аж ахуйн дэд сайд А.Тураевтай уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжууд, хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг сайжруулах, Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо Монгол Улсад нийлүүлэх, манай улсаас тус улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох, эдгээр бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд учирч байгаа татварын болон бусад саад тотгорыг хамтран арилгах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Узбекистаны талтай хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Мөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссыг байгуулж, эхний хуралдааныг ойрын үед зохион байгуулах,

Дэд сайд Б.Мөнхжин айлчлалынхаа төгсгөлд тус улсын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд Х.Тешабаевтай уулзаж, хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлаар харилцан санал солилцов.

Түүнчлэн арьс шир боловсруулах болон бусад салбарын бизнес эрхлэгчдийн цахим хурлыг хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ойрын хугацаанд зохион байгуулах, Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Узбекистаны Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын яам хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхээр тохиров.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
103.212.118.103

Төр үүнд анхаарч буй нь сайшаалтай. Бид хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч стандарт хангасан хангасан жимс жимсгэнэ гааль худалдааны татварын хөнгөлөлт үзүүлж иргэддээ боломжын үнээр борлуулах боломж олох хэрэгтэй. Наймаачид галзуурсан үнээ ч бодож үүнд Мэргэжлийн хяналт, шудрага өрсөлдөөний газрууд анхаарах ёстой.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.