Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболд хотын харьяа байгууллагуудад хандан нөөцийн мах худалдан авахыг "шаарджээ".
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 539 дэлгүүр, худалдааны төв нөөцийн мах зарж байгаа. Энэ хавар нийслэлчүүдийн хэрэгцээг хангахаар нийт 13 мянган тонн мах бэлтгэсэн хэмээн салбарын яам өнгөрөгч өвөл мэдээлж байсан. Сар шинийн баярын дараагаас нөөцийн махыг худалдаанд гаргасан ч борлуулалт муу байсан аж.
Нөөцийн махыг үхрийн мах 8900 төгрөг, ямааны мах 6900 төгрөг, хонины мах 7750 төгрөг, гулуузаар нь 7550 төгрөгөөр худалдаалж байгаа нь нойтон махнаас хоёр дахин хямд гэсэн үг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нохой ч идэхгүй махыг хүн яаж идэх вэ. ?
Их хурлын гишүүд сайд дарга нар бүгд нөөцийн махаа аваач дарга нар үнэгүй юманд нугасгүй