Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Хурц нар С.Эрдэнийн АН-ыг сонгов
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгууль амжилттай явагдаж, өчигдөр /2022.06.02/ ҮБХ-ны ээлжит бус хурлаа хийжээ.
Намын Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгууль цахимаар болж өнгөрсөн. Нийт 90 гишүүн Үндэсний бодлогын хороонд сонгогдсон.
Дүрмийн дагуу их хурлын найман гишүүн нэмэгдэж, эргэлтийн ротацид ороогүй 181 гишүүний хамтаар нийт 279 гишүүнтэй шинэ бүрэлдэхүүн бий боллоо.
Үндэсний бодлогын хороо нийтдээ 304 гишүүнтэй бөгөөд цаашид бодлогын үйл ажиллагаагаа идэвхжүүлж, 14 дүгээр намын Их хурлаа товлон зарлах юм. Тус хурлаар намын удирдлага, намын даргаа сонгох юм.
Энэ удаад Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдэд бизнесмен, эдийн засагчид олноор орж бол хуучин гишүүд ч татвараа төлж, гишүүнээрээ үлджээ. Тухайлбал, АН-ын гишүүн С.Баярцогт, Б.Хурц, Х.Тэмүүжин нар гишүүний татвараа төлсөн учраас ҮБХ-ндоо үлдсэн байна. Харин шинээр Д.Сосорбарам, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Д.Доржпүрэв, Д.Ренцэнтавхай нар ҮБХ-ны гишүүнээр орж иржээ.
Ардчилсан намын ҮБХ-ны шинэ гишүүд:
Д.Сосорбарам, Я.Равдандорж, Д.Доржпүрэв, А.Мишигдорж, Б.Сайнзаяа, П.Анхтуяа, Т.Анхбаяр, Э.Гантулга, Э.Галбадрах, Ж.Батчулуун, Д.Батдорж, С.Чулуунбаатар, Д.Жаргалсайхан, Г.Батхуяг, Ч.Батнасан, М.Мэгзэр, Б.Жавзанхорол, Д.Батчулуун, Т.Хишигбаатар, Б.Цэгмид, А.Цэнгэл, Б.Хуланбор, Ж.Баяржавхлан, Н.Пүрэвдорж, Н.Бат-Орших, Б.Анхныбаяр, Ө.Сэрсэндэмид, О.Оюунбилэг, Б.Ариунзаяа, Г.Бямбадорж, Э.Анхбаяр, С.Алтаншагай, Г.Мөнхсүлд, Ц.Дулмаа, Д.Ренцэнтавхай, М.Содбаяр, Ч.Ууганчимэг, Б.Ариунболд, Д.Оргил-Эрдэнэ, Н.Оюуншүр, Ц.Чинбат, З.Энхбаяр нар шинээр сонгогдож, үнэмлэхээ гардаж авав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.