СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-03

ӨНӨӨДӨР: Хамба лам З.Санждоржийн зүй бус үйлдлийн талаар мэдээлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Өнөөдөр /2022.06.03/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

9:00 цагт 

-Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Ойжуулалт ба Усжуулалт” үндэсний зөвлөгөөн болно.

-“Blue Sky” зочид буудалд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан, “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлж, бэлэн байдлыг нэмэх нь” хамтарсан хөтөлбөрөөс “Нийгмийн хамгааллын суурь үнэлгээг шинэчилж, санхүүгийн стратеги боловсруулах судалгаа”-ны урьдчилсан дүн, зөвлөмжийг танилцуулна

10:00 цагт 

-Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

-ЭМЯ-нд тус яамны газрын дарга нар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, Сармагчны цэцэг өвчний талаар мэдээлнэ. Утас: 99741854

11:00 цагт 

-ЦССҮТ-д “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэнэ.

-Спортын төв ордонд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, С.Батцэцэг, Д.Сумъяа нар дахь Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд бүрэн автомат эмчилгээний ор хандивлана.

11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд бусдыг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон З.Санждоржийн талаар иргэн И.Оюунсүх хэвлэлийн хурал хийнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.