Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.
Тодруулбал, энэ сарын 3-ны 00 цагаас 5-ны өдрийн 7 цаг хүртэл инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэх аж. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөлөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.