СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-06-02

МАН: Хүний эрхийг зөрчиж болзошгүй заалтуудыг эргэж харах шаардлагатай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Ардын Нам парламентын ардчилсан тогтолцоог улам бүр төгс боловсронгуй болгох, хувь хүний болон бизнесийн эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг хийх ажлыг эхлүүлсэн.

30 дугаар Их хурлаараа “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг баталж хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч, судлаачдаас бүрдсэн “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”-г дэргэдээ байгуулсан.

Тус хүрээлэнгийн гүйцэтгэх захиралаар хуульч, өмгөөлөгч Б.Баасанжаргал ажиллаж байгаа бөгөөд “Бодлогын зөвлөл”-ийн даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байна. Бодлогын зөвлөлийн гишүүдээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ц.Баярсайхан, Ж.Сүхбаатар, П.Анужин, Т.Аубакир, Ц.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар ажиллаж байгаа юм.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 800 орчим хуульд эрдэмтэн, судлаачдын багаар судалгаа хийлгүүлж, салбар хуулиуд дахь хүний эрх зөрчсөн 800 гаруй заалтуудыг засварлуулах ажлыг гардан гүйцэтгэж байна.

Намын дэргэдэх “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн” нь хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн бие даасан судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг хуулиудад тусгах зорилгоор цуврал нээлттэй хэлэлцүүлгүүдийг 7 хоног бүр тогтмол зохион байгуулж хэвшлээ.

Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан МАН-ын дэргэдэх “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”-ээс хүний эрхийн мэргэшсэн хуульч, судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулж тус хуулиудын зарим зүйл заалт хүний эрхийг зөрчиж байж болзошгүй талаар дүгнэлт, зөвлөмж гаргасан билээ.

Дээрх хуулийн төслүүд УИХ дахь Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэгдэх гэж буйтай холбогдуулан төсөл дэх зарим зохицуулалт хүний эрхийг зөрчиж болзошгүй байгаа тул эргэж харах, зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд уламжиллаа.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.