Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.
Шадар сайд С.Амарсайхан:
-Эмээлтэд өнөөдрийн байдлаар махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 32 аж ахуй нэгж байна. Монгол улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 173 аж ахуй нэгж бий. Эдгээрээс БНХАУ руу мах экспортлох эрхтэй 32 үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 аж ахуй нэгж байна.
Төлөвлөгөөт бус мах боловсруулах үйлдвэрүүдэд тавдугаар сарын 12-ноос хяналт, шалгалт хийж эхэлсэн. Ингээд 31 үйлдвэрээс 17 үйлдвэрийг түр хааж, лацадсан. Мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдэд хоёр долоо хоногийн хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийнэ. Стандарт мөрдөөгүй аж ахуй нэгжүүдийн зөрчлийг арилгуулах арга хэмжээг бас авна. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан.
Сургууль цэцэрлэгийн хүүхэд төдийгүй нийт иргэдийн хүнсэнд энэ мах хэрэглээнд ашигласан эсэхийг бид шалгаж байгаа. Эмээлт дэх махны үйлдвэрийн муудсан махыг иргэдийн хүнсэнд нийлүүлээгүй гэдгийг тогтоосон.
Олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоотой, зохион байгуулалттайгаар шалгалтыг хийж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна. Хүнсний аюулгүй байдал гэдэг бол хэн нь ч хэнээсээ нуух ёсгүй чухал асуудал гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
nuusan hudlaa yrj Irgedee dormjlhoo zogsoo Eh oron Gazar shoroo Vr Vndes maan balrlaa Tur Zasgaa
hudlaa bitii yr Eh Oron Vndes ugsagaa bodoots Tur Zasgaa
энэ гөлдгөр дух байсан цагт юу ч өөдлөхгүй