СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-02

Н.Тавинбэх: Цахилгааны төлбөрийг төр дааж байсан учраас иргэдийн хэрэглээ өндөр болсон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд иргэд, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг төрөөс даасан билээ. Энэхүү хөнгөлөлт тавдугаар сарын 31-ээр дуусгавар болж байна.

Өөрөөр хэлбэл зургадугаар сарын 1-нээс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө иргэн, айл өрх өөрөө бүрэн хариуцаж төлнө.

Цахилгаан дулааны үнийг төрөөс "дааж" байгаатай холбогдуулан иргэдийн дунд төлбөр нэмэгдэж магадгүй гэх хандлага үүссэн. Энэ асуудалд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дараах тайлбарыг өглөө. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: 

-Эрчим хүчний үнийг огт нэмээгүй байгаа. Засгийн газар цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг давахын тулд олон арга хэмжээ авсаны нэг нь тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл айл өрхийн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс даасан. Харин аж ахуйн нэгж байгууллагын төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл 13 сарын хугацаанд дааж, олон аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар цахилгаан, эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчийн өмнөөс төлж барагдуулах арга хэмжээнд Засгийн газар 890 тэрбум төгрөг гаргасан.

Цахилгааны үнийг нэмэх шаардлага бий юу гэвэл бий. Гэхдээ Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэх хугацааг өөрчилж, хойшлуулсан. Шалтгаан нь хэрэглэгчийн цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2022 онд 28 хувиар нэмэгдүүлж, өртөгт нийцүүлэн, цаашид 2030 он хүртэл тарифыг тогтмол индексжүүлэхэд улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр дээрх төслүүдийн санхүүжилтэд ашигласан зээл, зээлийн хүүг төлж, эрчим хүчний салбар санхүү, эдийн засгийн хувьд бие даан ажиллах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргасан ч үүнийг түр хугацаанд хойшлуулсан.

Хүмүүс эрчим хүчний үнэ нэмэгдчихсэн юм шиг ярьж, ойлгоод байна. Монгол Улсад нэг сая цахилгаан хэрэглэгч байдаг. Янз бүрийн гомдол, санал гаргадаг. Бид гомдол, саналыг хүлээж авдаг, барагдуулдаг системтэй. Ихэнх нь ташаа мэдээлэл. Ний нуугүй хэлэхэд, цахилгааны төлбөрийг төрөөс даасантай холбогдуулж хэрэглээ нэмэгдсэн. Тиймээс цахилгааны төлбөр хуучнаасаа нэмэгдэх нь тодорхой. Түүнээс суурь үнэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж, төрөөс иргэдийн цахилгааны төлбөрийг хөнгөлсөн. Харьцуулалтаас давсан төлбөрийг иргэд төлж байна. Энэ асуудлаас болж гомдол, санал их ирэх болсон гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
202.126.90.79

Albatai yum shg daachd hereglee undur ghiin

Энхсаихан
1 жилийн өмнө
66.181.161.72

Баярлалаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.