СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-02

Энэ сараас эхлэн иргэд өөрсдөө тогны мөнгөө төлнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд иргэд, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг төрөөс даасан билээ. Энэхүү хөнгөлөлт тавдугаар сарын 31-ээр дуусгавар болж байна.

Иргэд зургадугаар сарын 1-нээс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө өөрөө бүрэн хариуцаж төлнө.

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг сааруулах зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүч, дулаан, хог, усны төлбөрийг төрөөс бүрэн даасан. Энэ хугацаанд нийт 890 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гаргасан мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан. Энэ тогтоолын хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан 2022 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах болсныг мэдээлж байна” гэжээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Дэлхий нийтэд үүсээд буй цар тахал болон дайнаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй үед ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр эрчим хүчээр найдвартай хангах үйлсээ хариуцлагатай биелүүлэхээс гадна өргөтгөл шинэчлэлийн ажлаа амжилттай хэрэгжүүлж, 2021-2022 оны өвлийн их ачааллыг давахад ачааны хүндийг үүрэлцсэн салбарын хамт олондоо Монгол улсын Засгийн газар, эрчим хүчний салбарын хамт олны нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.