СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МХЕГ: Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн шалгалт дуусаагүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон билээ.

Иргэдийн гаргасан гомдлын дагуу МХЕГ Эмээлт дэх бусад 28 мах бэлтгэх үйлдвэрт хяналт шалгалт эхлүүлжээ. Урьдчилсан дүгнэлтээр үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй, дамжлага дундын бүртгэл хөтлөлт, агуулахын бүртгэлгүй, хаяг, шошго тодорхойгүй, гарал үүсэл нь тодорхой бус хүнсний нэмэлтийг технологийн зааваргүй хэрэглэж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Одоогоор шалгалт үргэлжилж байна. Шинжилгээний эцсийн хариу гарах хүртэл мах боловсруулах зарим үйлдвэрийн агуулахын орц, гарцыг лацдаж битүүмжилжээ.

Харин “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, хаах санал хүргүүлээд буй юм.

Учир нь тус компанийн ашиглаж байсан уснаас дээж авч шинжилсэн. Шинжилгээгээр үйлдвэрт хэрэглэж байсан цагаан өнгийн бодисын найрлагыг таних зорилгоор дээж авсан. Шинжилгээний дүнгээс үзэхэд үйлдвэрлэлийн технологийн дамжлагад хэрэглэж буй цагаан өнгөтэй уусмал нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна гэж НМХГ-аас мэдээлж байв.

Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрээс цогцос хадгалахад хэрэглэдэг бодис илэрсэн нь олон нийтийг айдаст автуулсан юм. Гэхдээ тус компанийн бүтээгдэхүүн зөвхөн экспортод гардаг аж.

Засгийн газрын хуралдаанаас мах, махан бүтээгдэхүүн экспортолдог “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалсан. Мөн Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар болсон.

Тус ажлын хэсэг мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, махны нийлүүлэлтийн сүлжээний хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий аж.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
94.214.181.162

Нөгөө Нянгар сайд ер амьд уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.