Хөгжлийн банкны асуудал дэгдсэнээс хойш 24 зээлдэгч эргэн төлөлт хийхээ больжээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны (2022.05.31) хуралдаан болов.

Хуралдаанаар "Нотлох баримт гаргуулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг баталж, зээлийн олголт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл сонсов. 

 

2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 39 зээлдэгч 240 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна.

995f2095 c8f8 4928 b5e6 e4a0efa15a8a2018 онд анх зээл олгосноос хойш эргэн төлөлт огт хийгээгүй "Газ-Импорт" ХХК, "Инжир" ХХК байна. Харин 2022 оны 1 дүгээр сарын 20-иос хойш эргэн төлөлт хийгээгүй 24 зээлдэгч байна.fc78b6db ddbb 4dc6 bb51 ef873dfaf8ceОлгосон нийт зээлийн хувьд 2012-2022 оны хооронд 7 их наяд 477 тэрбум төгрөгийн зээл олгосноос дамжуулан зээл 1 их наяд 565 тэрбум /Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн багц бөгөөөд дэд зээлдэгчийн эрсдэлийг арилжааны банкууд хариуцдаг/, улсын төсвийн багц 2 их наяд 540 тэрбум /улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр, голчлон дэд бүтцийн салбарт олгосон зээлийн багц/, төслийн орлогоос төлөгдөх шууд зээл 3 их наяд 372 тэрбум /төрийн болон хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлэх төсөлд Хөгжлийн банк өөрөө судалгаа хийж олгосон зээлийн багц/ байна.86353f44 f650 4a08 949c f2beaecd236cКапитал банк болон Чингис хаан банкныхаас бусад дамжуулан зээл төлөгдөж дууссан.262f1a72 999f 44d9 8917 757e45361348

fc779d77 bb2d 4662 a112 1e2cffba887b2016 онд төсөвт шилжүүлсэн багцны хувьд 355 төсөлд 1 их наяд 477 тэрбум төгрөг болон 673 сая ам.долларын зээл олгосон.5fa4ccd4 9793 4a2d a73f 2e2658e8f4f1Идэвхтэй зээлийн багцын хувьд 57 зээлдэгчийн зээл идэвхтэй байгаагаас хэвийн 16, анхаарах 3, чанаргүй 38 байна.49c8521e bef5 4fb2 a101 4e0229207814Хаагдсан зээлийн хувьд, 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан. Үүнээс төслийн орлогоос эргэн төлөгдсөн 649 тэрбум, бусад активаар эргэн төлөгдсөн 29 тэрбум, тусгай активын үйл ажиллагааны хүрээнд эргэн төлөгдсөн 14 тэрбум төгрөг байна.17dec80d 403b 455d aaae d6eb9b263cac

Ажлын хэсгийн дараагийн хуралдаанаар Сангийн сайдын мэдээлэл болон Түр хорооны хянан шалгагч томилох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөлөө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.