СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-01

Тэрэлж орчмоор өнөөдөр дуу цахилгаантай, бага зэргийн аадар бороо орно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өнөөдөр /2022.06.01/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Багануур орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Баруун аймгуудын нутгаар салхи баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтай, Хангайн уулархаг нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр халж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.

Зургаадугаар сарын 02-06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

  2, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 2, 5-нд Алтайн салбар уулсаар, 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Нутгийн өмнөд хэсгээр халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.