Тайваний агаарын хамгаалалтын бүсэд Хятадын байлдааны онгоцнууд нэвтэрчээ

Тайваний агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү Хятадын 30 байлдааны онгоц нэвтэрсний улмаас Тайваний эрх баригчид сөнөөгч онгоцнуудаа дайчилсан гэж мэдэгджээ.

Тодруулбал, онгоцнууд Тайваний агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсийн нэг хэсэг болох Пратасын арлуудын зүүн хойд хэсэг дээгүүр ниссэн ч тус улсын агаарын орон зайд нэвтрээгүй учир дайсагнасан үйлдэл гэж үзэхгүй юм. Үүний хүрээнд, байна.

Энэхүү явдал нь Хятадын энэ оны 1 дүгээр сараас хойших хамгийн том түрэмгийлэл болжээ. Тус улс нь сүүлийн саруудад ийм төрлийн агаарын үйл ажиллагааныхаа давтамжийг нэмэгдүүлсэн ч үүнийгээ сургуулилт гэж мэдэгдсэн юм. Гэвч энэ алхам нь Тайванийг бухимдуулан, бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлээд байна.

БНХАУ Тайваньд түрэмгийлсэн тохиолдолд АНУ-ын цэргийн хүчин хөндлөнгөөс оролцоно гэж Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь мэдэгдээд байсан бөгөөд тус улсын албаны хүн саяхан Тайваньд айлчилж, аюулгүй байдлын талаар хэлэлцсэн аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.