СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-31

ӨНӨӨДӨР: МИК-ийг зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн эсэхийг ШӨХТГ зарлана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өнөөдөр /2022.05.31/ нийслэл хотноо болох үйл явдлын мэдээллийг хүргэе.

9:30 цагт 

-Зэвсэгт хүчний 084 дүгээр анги хүүхдүүдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 89115180

-"Туушин" зочид буудалд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт-2022” болно.

-Төрийн ордонд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

-МҮХАҮТ-д Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох уулзалт болно.

-ШӨХТГ-ийн дарга С.Мөнхчулуун МИК-ийг зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн эсэхийг тогтоох асуудлыг хэлэлцэж, мэдээлэл өгнө. 

10:00 цагт 

-ХХААХҮЯ-нд "Дэлхийн сүүний өдөр"-ийн хэвлэлийн хурал болно.

-Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэнэ. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд "Алдарт эх"-ийн одон гардуулна.

11:00 цагт 

-Монголын Залуучуудын холбооноос АТГ-ын үүдэнд хэвлэлийн хурал хийж, 2017-2022 оны хооронд тус холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нарын 3,2 тэрбум гаруй төгрөгийн өр төлбөрийн асуудлыг дэлгэн, АТг-аар шалгуулах хүсэлтээ өгнө. 99004147, 89004147.

-Нийслэлийн иргэний танхимд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас санаачлан ахлах ангийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан “Эерэгээр нөлөөлье” аяны хаалт болно. Утас: 96646863

-“Үндэсний мэдээллийн төв”-д  Бат хааны түүхийг өгүүлэх Унгар-Монгол-Их британы хамтарсан “1242 Gateway to the West  буюу Барууны Хаалган Дээр” кинонд бага насны хүүхэд хүчирхийлсэн жүжигчин тоглуулах гэж байгааг эсэргүүцэн “Махаан пикчерс ХХК”-ийн хуульч хэвлэлийн хурал хийнэ.

-"Q Art Gallery"-д "Playtime-2022" наадмын хэвлэлийн хурал болно. Утас: 86115200

-"Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017

-Спортын төв ордонд пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид болон дэлхийн дээд амжилт тогтоосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, ОУХМ Б.Чимэдцэрэн нар хэвлэлийн хурал хийнэ.

-Төрийн ордонд Хууль зүйн байнгын хороо хуралдаж  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

-МҮХАҮТ-д Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан "КОВИД-ын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр" олон улсын сургалт эхэлнэ.

11:30 цагт Төрийн ордонд Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хороо хуралдана.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.