"Eurovision" тэмцээний ялагчид цомоо зарж, орлогыг нь Украины армид хандивлажээ

Энэ жилийн "Eurovision" дууны тэмцээнд түрүүлсэн Украины "Kalush Orchestra" хамтлаг ялалтын цомоо дуудлага худалдаагаар 900 мянган ам.доллароор зарсан бөгөөд үүнийгээ улсынхаа армид хандивлажээ.

Тус хамтлаг нь Берлинд болсон хандивын тоглолтод оролцох үеэрээ микрофон хэлбэртэй болор цомоо "Facebook"-ээр дуудлага худалдаанд оруулсан байна. Хамтлагийн үүсгэн байгуулагч Олег Псюк хүмүүсийг дайнд дасахгүй байхыг уриалан, "Энх тайван ирэх хүртэл энэ дайн үргэлж нүүр хуудсанд байх ёстой гэж би бодож байна" хэмээн тоглолтын үеэр хэлжээ.

гэж тус улсын телевизийн хөтлөгч Сергей Притула мэдээлсэн юм. Орос, Украины талууд дроныг зэвсэг болон тагнуулын зориулалтаар өргөнөөр ашигладаг аж.

bezыmyannыj

FT8xoNaWYAAWwjT

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.