Тусгай хамгаалалттай газарт өвөлжөө барихыг иргэд эсэргүүцэж байна

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Горхи, Тэрэлжийн болон Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай нутагт байрлах 100-гийн рашааны орчимд газар олгосныг нутгийн иргэд ихэд эсэргүүцэж, хууль бусаар газар олгосон албан тушаалтныг шийдвэрээ цуцлахыг шаардаж эхэлжээ.

аж.

Уг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд, дархан цаазат газарт өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэхийг хориглохоор хуульчилсан. Тэнд юм.

281569390 568831861428111 8319623633275692903 n

Тухайн газар нь хандгай, буга, гөрөөсний идээшлэн бэлчдэг нутаг бөгөөд байгалийн дахин давтагдашгүй тогтоцтой рашаан, мараатай эл хэсэгт хэмээн иргэд хэлж байна.

Тиймээс Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр зөвшөөрөл өгсөн бол түүнийгээ  цуцлах, өгөөгүй бол тэнд хууль зөрчин өвөлжөө барьж байгаа явдлыг зогсоохыг иргэд шаардаж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.