СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-30

“Музей ба хүүхдүүд" өдөрлөгт хүрэлцэн ирээрэй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Чойжин ламын сүм музей нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “МУЗЕЙ БА ХҮҮХДҮҮД” өдөрлөгийг өнөөдөр 12:00-15:00 цагт зохион байгуулна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд түүх, соёлын өвийг таниулан сурталчлах, музейн урлагийн боловсролын ажлыг тэгш хүртээмжтэй хүргэх, соёлын өвөө хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй аж.

Тус өдөрлөгөөр 5-14 насны 150 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд гэр бүл, асран хамгаалагчийн хамтаар тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан соёл, урлаг, спортын арга хэмжээнд хамрагдах юм.

Тухайлбал, дохионы хэлээр музей үзэж, урлагийн тоглолт сонирхохын зэрэгцээ ногоон орчинд “Цам”, “Авдартай музей”, “Аами Таами хоёр музейгээр аялсан нь” зэрэг боловсролын хөтөлбөрт хамрагдаж, өөрийн бүтээсэн цамын баг, баримлын шавраар урласан бүтээл, төрөл бүрийн зурагтай болж, сайхан дурсамж бүтээнэ.

Мөн дуучин Б.Батцэнгэл (Quiza) дохионы хэлээр “Сайн байна уу?” дуугаараа, Дауны холбооны элч дуучин “Wasabies” хамтлаг, “Монголоороо” ТББ-ыг төлөөлөн дуучин Г.Эрдэнэчимэг өөрийн охин Ж.Өдрийнцолмонгийн хамт, “Монгол циркус” энтертайнментийн хамт олон хүүхдүүдэд уран бүтээлээ өргөнө.

Түүнчлэн “Тусгай олимпын хороо”-ны спортын мэргэжилтнүүдийн тусламж, заавраар “Хонхот хөл бөмбөг”, “Заалны хоккей”, “Боче” спортыг музейн задгай талбайд тоглож нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.