Эрдэнэт хотын ЕБС-ийн сурагч Д.Билгүүн дээд ангийнхаа хүүхдүүдэд зодуулж, гэмтлээс үүдэлтэй тархины хавдартай болжээ

Эрдэнэт хотын ЕБС-ийн 8-р ангийн сурагч Д.Билгүүн нь гэмтлээс үүдэлтэй тархины хавдартай. Хүүгийн хувьд дээд ангийн ах нартаа зодуулж, хамрын яс нь бяцарснаар хагалгаанд орсон байна. Улмаар хэдэн сарын дараа толгой нь хүчтэй өвдөж, хараа нь муудаж эхэлснээр тархины хавдартай болсон гэдгээ мэджээ. Түүний ээж М.Отгонтуулын хэлж байгаагаар Д.Билгүүнд амьдрах нэг сарын хугацаа үлдсэн тул 40 хувийн магадлалтай хагалгаанд эх орондоо оржээ. ЭХЭМҮТ-ийн эмч нар хавдрыг авч, хагалгаа амжилттай болсон ч хүү саажилттай болж дахин хавдар авсан хэсэгт уйланхай үүссэн байна. Мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд БНСУ-ыг зорихын тулд эхний ээлжид 15 000 ам.доллар шаардлагатай байгаа тул сайхан сэтгэлт ард түмнээс тусламж хүсэж байна.

Хандивын данс: 5120092353, Данс эзэмшигч: М.Отгонтуул

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.