СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон улс гадаадын жуулчдад хилээ нээнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд хилийн хатуу хязгаарлалт тогтоосон Япон улс ирэх сараас эхлэн 98 улс, бүс нутгийн жуулчдад хилээ нээхээр болжээ. Гэхдээ зөвхөн бүлэг жуулчдыг хүлээж авна гэж албаныхан мэдэгдсэн юм.

Тус улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт "туршилтын аялал жуулчлалыг" эхлүүлэн, АНУ, Австрали, Тайланд, Сингапурын бүлэг жуулчдыг хилээр нэвтрэхийг зөвшөөрөөд байсан билээ. Тэгвэл эрх баригчид өнгөрөгч пүрэв гарагт хилийн хяналтыг шинэчлэн баталснаар ирэх байна. 

Жуулчид Япон улсын хилээр нэвтрэхийн өмнө болон дараа коронавирусийн шинжилгээ өгч, "Сөрөг" гарсан байх шаардлагатай хэдий ч зарим улсын иргэд вакцины гурван тунд хамрагдсан бол нэмэлт шинжилгээ болон гурван өдрийн тусгаарлалтаас чөлөөлнө гэжээ.

Тус улсын эрх баригчид мөн олон улсын нислэг хүлээн авдаг нисэх онгоцны буудлын тоог долоо болгож өсгөсөн бөгөөд өдөрт хүлээн авах зорчигчдын дээд хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлж, 20 мянга болгохоор төлөвлөж байгаа аж. ч одоогийн хязгаарлалтыг олон нийтийн зүгээс дэмжиж байгаа тул өөрчлөлтийг аажмаар хэрэгжүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.