СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шанхайд ирэх сараас сургуулиудыг нээнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Хятадын Шанхай хотод сүүлийн хэдэн сарын турш тогтоогоод байсан хөл хорио, хязгаарлалтуудыг аажмаар сулруулж эхэлсэн бөгөөд ирэх сараас сургуулиудыг нээж, зарим сурагчийг танхимын хичээлд хамруулахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ, сурагчид өдөр бүр коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай гэж орон нутгийн засаг захиргаа мэдэгдсэн юм.

Тус улс нь цар тахал анх илэрснээс хойших хамгийн аюултай дэгдэлттэй тэмцэж байгаа бөгөөд халдварын голомт болох Шанхай хотын 25 сая оршин суугчийг хэдэн долоо хоногийн турш чанга хатуу хөл хорионд оруулж, гэрээсээ гарахыг нь хориглосон билээ. Тэгвэл одоо халдварын тохиолдлын тоо буурч байгаа тул байна.

бол элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэх ёстой ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид 6 дугаар сарын 6-наас тахимын сургалтад хамрагдах боломжтой болсныг Шанхайн боловсролын албаны ажилтан Ян Жэнфэн мэдэгджээ. Харин үүнээс долоо хоногийн дараа дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид мөн танхимаар хичээллэх бол бусад ангийн сурагчид цахимаар хичээллэх аж.

Одоогийн байдлаар Шанхай хотын зарим үйлдвэр, нийтийн тээврийн үйлчилгээг эргэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөд байна. Мөн цар тахлын халдварын тархалт удааширч байгаа учир 7,300 ортой тусгаарлалтын төвийг хаасан гэж төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: AFP

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.