БШУЯ: ЕБС-ын сурагчдын амралтын хуваарийг өөрчлөөгүй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт наашилсан гэх мэдээлэл ташаа болохыг Боловсрол, шинжлэх ухааны яам мэдээллээ. 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ.

Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл хоёрдугаар сарын 14-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилж, дөрөвдүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.

Харин гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:

  • 1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс
  • 4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс
  • 6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.