ФОТО: Сургуулийн багш нар өөрсдийн гараар дотоод орчноо тохижуулжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын III сургууль дотоод орчноо ийнхүү тохижуулжээ.

Тус сургуулийн захирлаар Л.Уянга гэж бүсгүй ажилладаг бөгөөд технологийн багш мэргэжлийнхээ урыг гарган хамт олонтойгоо эдгээр тохижилтыг өөрсдийн гараар хийжээ.

Тус сургуулийн барилга 2015 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдөр 600 сурагч, 50 орчим багш ажилтантай. 

Сэлэнгэ аймгаас сонгогдсон Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат аймгийн төвд ажиллах үеэрээ III сургуулийн үйл ажиллагаатай танилцсан аж. Үлгэр жишээ тохижилттой энэхүү сургуулийн үйл ажиллагааг дэмжиж урлаг заалны гэрэлтүүлгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөхөөр болжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.