СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-20

Д.Цогтбаатар: Төрийн ордонд жинсэн өмд, пүүз, сандалтай орж болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Н.Учрал, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Т.Доржханд, Э.Батшугар, Д.Ганбат, С.Одонтуяа нар өчигдөр (2022.05.20) Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад санал хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар мэдээллийн эхэнд, Иргэдийг хувцаслалтаар ялгаварлан гадуурхах нь ардчилсан нийгэмд хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод Төрийн ордонтой танилцах, сонгогч нар гишүүдтэй уулзах үед холбогдох журмуудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.

“Журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлэх тухай” уг албан бичигт, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 5.2, 8.5, 9.2 дахь заалтыг үндэслэн гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан журамд заасан Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтад тавигдах шаардлага нь төрийн байгууллагаар чөлөөтэй үйлчлүүлэх эрхийг зөрчиж байгаагаас гадна олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Иймд дээрх журамд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлж байгааг дурдсан байлаа.

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн зүгээс уг журмын 3.18 дахь заалтад нэр заасан хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд гэсэн хэсэгт “төрийн албан хаагч” гэж нэмэх, биеийн тамирын хувцас гэдэгт пүүзийг, чөлөөт амралтын хувцас гэдэгт жинсэн өмд, сандаал, богино ханцуйтай цамц зэргийг хамааруулахгүй байхаар өөрчлөх саналыг оруулахаар тусгажээ  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.77

offshor.chin hulgaich songuuli dohood poproh sanaatai 33n terbum dollariin oroo ta nar toloorei ard tumend hamaagui shu 76n hulgaichaa

Жагаа
1 жилийн өмнө
178.89.74.37

УИХ-ын эмэгтэй гишүүд зөхөн левшигтэй орж болно гэж оруулах юм бай даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.