Шинэ Зеландын иргэдэд долоо хоног бүр 27 ам.доллар олгоно

Шинэ Зеландын Засгийн газар амьжиргааны өртгийн хямралыг даван туулахын тулд 2022 оны төсөвтөө шатахууны үнийн хөнгөлөлт, нийтийн тээврийн төлбөрийг бууруулах, иргэдэд долоо хоног бүр мөнгөн тусламж үзүүлэх зэрэг богино хугацааны арга хэмжээг тусгажээ.

гэсэн томоохон амлалтуудыг өгөөд байна. Коронавирусийн цар тахалтай идэвхтэй тэмцсэн тус улсын 2022 оны төсөв нь хорт хийн ялгарал, эрүүл мэндийн тогтолцоо зэрэг урт хугацааны асуудалд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Ерөнхий сайд Жакинда Ардерн энэ талаар "Одоогийн шуурга өнгөрөх нь тодорхой ч сөрөг үр нөлөөг нь багасгах хэрэгтэй. Энэ жил бид хоёр том зорилт тавиад байна. Шинэ Зеландын эдийн засаг, нийгмийн аюулгүй байдлыг хойч үедээ баталгаажуулж, гадны цочролд өртөмтгий байдлыг бууруулах, мөн инфляцын иргэдэд үзүүлэх нөлөөллийг зөөлрүүлэх явдал" хэмээн тэмдэглэжээ.

Тус улсад шатахууны үнэ литр тутамдаа гурван ам.доллароос давж, хүнсний үнэ 6.4 хувиар өсөн, инфляц сүүлийн 30 жилийн хамгийн дээд түвшинд хүрээд байгаа билээ. Тэгвэл Сангийн сайд Грант Робертсон амьжиргааны өртгийг бууруулахын тулд нэг тэрбум гаруй ам.долларын төсвийг зарласан бөгөөд үүний хүрээнд Шинэ Зеландын 2.1 сая орчим иргэнд долоо хоног бүр 27 ам.доллар олгох аж.

4TGHSNZS2PREFF7C3MDIVAGBQU

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.