СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-19

🔴LIVE: И.Мөнхжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийхийн тулд УДШ бүртгэх ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг маргааш УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ. УДШ-ийн шийдвэр хэрхэн гарахтай холбоотойгоор тус намын дэмжигчид УДШ-ийн гадна суулт зарлаж, намын даргыг бүртгэхгүй бол "Зулын гол болоход бэлэн" гэх уриа лоозон барин, эсэргүүцлээ илэрхийлж байна.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал:

-УДШ-д намын даргаа бүртгүүлэхээр удаа дараа хандсан. Урьд нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг бүртгүүлэхээр хандсан ч материалыг буцаан өгсөн. Өнөөдрийг хүртэл УДШ-д хүндэтгэлтэй хандаж шүүхийн үйл явцыг тайван замаар ажиглаж ирсэн. Бид тайван жагсаал хийснээрээ шүүхийн шийдвэрт нөлөө үзүүлэхгүй.

Өнөөдрийг хүртэл АН-ын удирдлага С.Эрдэнэ байгаа мэт явж ирлээ. Үүний үр дагавар эдийн засгийн гэмт хэрэг, өмч шамшигдуулах гэх мэт хууран мэхлэх гэмт хэргийн үйлдлүүдээр илрэх болсон. Бид УДШ-д АН-ын даргын гэрчилгээнд тэмдэглэл хийхийг шаардсан бичгийг оруулж өгч байна. УДШ-ийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний тогтоол гарч С.Эрдэнийг АН-ын даргаас хассан байгаа. Цахим мэдээллийн сандаа С.Эрдэнийг мөн хассан. Өнөөдрийг хүртэл УДШ-ийн шүүгч Д.Ганзориг энэ үүргээ биелүүлэхээс татгалзсан учир ҮХЦ, АТГ-т хандсан.

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир:

-УДШ АН-ын 389 гишүүн, ҮБХ төлөөллийн төв байгууллага чинь мөн юм байна гэсэн. Тэр хүмүүсийгээ цуглуулж хуралдсан. Түүгээрээ дотоод сонгуулиа зарлах үүрэг өгсөн. УДШ 38-р тогтоолдоо дотоод сонгуулиараа намынхаа даргыг сонгоход тус тогтоол огт хязгаарлахгүй гэсэн. 200 мянган гишүүний дунд сонгуулиа зохион байгуулаад намын даргаа сонгоод ирлээ.

9700 гаруй хуудсанд дэмжигчдийн нэр, регистер, саналын баталгаа байсаар атал УДШ бүртгэхгүй бол үүнээс өөр яах юм бэ? Тэсвэр алдаад олон мянган гишүүдийн төлөөлөл энд ирж, тайван суулт хийж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.