Прокурор Д.Баярмагнай сургалтын чөлөө авч яваад Сингапурын казинод хэрэг тарьжээ

НПГ-ын ерөнхий прокурор асан, уг албан тушаалаасаа чөлөөлөгдөөд УЕПГ-ын Хөрөнгө оруулалтын албаны дарга гэх ажлыг эрхэлж байсан Д.Баярмагнай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж нар Сингапурын казиногоос читон хулгайлсан хэрэгт холбогдсон гэх дуулиан сүүлийн өдрүүдэд олны анхааралд өртөөд буй.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр энэ мэдээлэл цацагдахад тэд хэрэгт холбогдоогүй, Энэтхэг, Солонгост явж байна хэмээн мэдэгдэж байсан ч .

FTC0J0nUUAEvWB4

Ц.Содномдоржийн хувьд нутаг нэгт улсын арслан Х.Мөнхбаатар ийм хов живийн зүйл ярьж байна хэмээн мэдэгдээд байсан. Гэвч Ц.Содномдорж дөрөвдүгээр сарын 8-нд хилээр гарч Сингапурт очсоноосоо хойш Монголд эргэж орж ирээгүй юм билээ.

Тэднийг хэрэгт холбогдсон гэдгийг . Хэрэгт холбогдсон нэг иргэнийг Сингапур улсын Казиногийн хэв журмын хяналтын тухай дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн. Хувь хүний нэр төртэй холбоотой асуудал тул дээрх иргэдийн нэрийг хэлэх боломжгүй. Сингапур дахь Монгол Улсын Консулын газраас хэрэгт холбогдоод буй иргэддээ хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байгаа” гэж мэдээлсэн юм.

Энэ асуудалтай холбоотойгоор . Уг ажлаа аваад удалгүй гурван сарын сургалтын чөлөө авч хилээр гарч яваад эл дуулианд холбогдсон аж. Д.Баярмагнайгийн хувьд өмнө нь бас хилийн чанадад хэрэг зөрчилд холбогдож байсан тухай мэдээлэл ч бий.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.