И-Монголиа төслийн 12 ажилтныг хууль зөрчин, 158 сая төгрөгөөр цалинжуулжээ

Үндэсний аудитын газар /ҮАГ/-аас Үндэсний дата төвийн 2021 оны үйл ажиллагаа болон санхүүжилтэд шалгалт хийхэд И-Монголиа төслийн нэгжийн 12 ажилтанд цалин олгож байсан зөрчил илэрчээ. 

ҮАГ-аас өгсөн

Энэ бол И-Монголиа төслийг хариуцагч, тухайн үед Мэдээлэл харилцаа, технологийн газрын дарга байсан Б.Болор-Эрдэнэ болон Үндэсний дата төвийн дарга нарын хооронд "ярьж, хэлэлцээд" хийгддэг ажил биш нь дамжиггүй. Үүнд Төсвийн тухай хуулийн "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Зардлын эдийн засгийн ангилал ашиглах заавар"-ыг зөрчих илүү том эрх мэдэлтэн нөлөөлсөн гэж үзэх үндэстэй юм. 

Аудитын байгууллага дүгнэлтээ гаргалаа. Зөрчил гаргасан албаны хүмүүст ямар хариуцлага тооцохыг харах үлдлээ. 

data tuv

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.