Шри Ланкад шатахууны нэг өдрийн нөөц үлджээ

Сүүлийн 70 гаруй жилд тохиож байгаагүй эдийн засгийн хямралд нэрвэгдээд буй Шри Ланкийн шатахууны нөөц нэг өдрийн дараа дуусна гэж тус улсын шинэ Ерөнхий сайд Ранил Викремесингхе мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Ерөнхий сайдаар томилогдсон ноён Викремесингхе "Одоогийн байдлаар бид ганцхан өдрийн шатахууны нөөцтэй байна. Ирэх хэдэн сар нь бидний амьдралын хамгийн хэцүү үе байх болно" хэмээсэн байна. гэж тэрээр тэмдэглэсэн юм.

205866

аж. Төрийн албаны ажилтнуудын цалинг өгөхийн тулд Төв банкийг мөнгө хэвлэхийг тушаасан Ерөнхий сайд Викремесингхе улсынхаа эдийн засгийг тогтворжуулах хүчин чармайлтын хүрээнд төрийн өмчит Шри Ланкийн агаарын тээврийн компанийг зарахыг санал болгожээ. Тус компани нь 2021 онд 45 тэрбум Шри Ланкийн рупи буюу 129.5 сая ам.долларын алдагдалтай ажилласан байна.

Шри Ланкийн эдийн засгийн хямрал "сайжрахаасаа өмнө улам дордох болно" хэмээсэн Ранил Викремесингхе тус улсын айл өрхүүдийг өдөрт гурван хоолоор хангахаа амласан бөгөөд дэлхийн улс орнуудаас санхүүгийн тусламж хүссэн юм.

JKLP4HC7ZROPXD4TFILEJLLAHY

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.