ОХУ-ын баггүй ДАШТ үргэлжлэн явагдаж байна
Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна.
Энэ сарын 13-29-ний өдрүүдэд Финланд улсад зохион байгуулагдаж буй шайбтай хоккейн ДАШТ-ий гол дуулиан бол шайбтай хоккейн спортоор дэлхийд тэргүүлэгч ОХУ болон Беларусийн баггүйгээр явагдаж байна.
Одоогийн байдлаар Казахстаны багийг 9:1 харьцаагаар бут ниргэсэн Дани улсын шигшээ баг А хэсгийг тэргүүлж байгаа бол Норвегийг 5:0, Латвийг 2:1 харьцаагаар хожоод байгаа тэмцээнийг зохион байгуулагч Финланд улсын баг В хэсгийг тэргүүлж байна.

Урьд шөнө Чехийн баг Их Британийн багийг 5:1, Швейцарын баг Италийг 5:2 харьцаагаар тус тус хожлоо.
Өнөөдөр /5 сарын 15-ны өдөр/ Улаанбаатарын цагаар 17:20 цагт агуу Канадын баг Италитай, Норвегийн баг Их Британитай тус тус тоглох хуваарьтай байна. Уламжлал ёсоор спортын дагнасан мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.