Согтуу нисгэгчийг хорих ялаар шийтгэв

 

Одоогоос сарын өмнө Лондон хотоос Токио руу хийх “Japan” Эйрлайнсын нислэг цаг 10 минутын турш саатаж хойшилсон нь зорчигчдын уур бухимдлыг багагүй хүргэсэн. .

. Нисгэгч өөрийн гаргасан ёс суртахуунгүй үйлдэлдээ гэмшиж, тун их ичиж байгаагаа илэрхийлжээ.

 

Кацутоши Жицукава
Кацутоши Жицукава

 

Кацутоши 10 дугаар сарын 28-ны өглөө Лондоноос Токио хүрэх нислэгийн хамтран нисгэгч байв. Гэвч тэрээр нислэгийн өмнө заавал орох ёстой согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх шалгалтаар оролгүй 50 минут саатуулжээ. . Эцэст нь шалгахад нислэг хийхийг зөвшөөрдөг хэмжээнээс бараг 10 дахин их согтууруулах ундаа илэрсэн байна.

 

wire 6807216 1543516971 557 1908x1146

 

.

Энэ бол нислэгийн өмнөх бэлэн байдалд маш том хариуцлага алдаж Боинг 777 онгоцны 244 зорчигчийг цаг 10 минут саатуулсан ёс суртахуунгүй, бүдүүлэг үйлдэл гэж салбарын мэргэжилтнүүд нь үзсэн байна.

Ёс зүйтэй, өндөр соёлтой гэгддэг Япон улсын нисгэгч хариуцлага алдсан тохиолдол анхных нь биш юм. .

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.