Умард Солонгост цар тахлын анхны тохиолдол илэрч, онц байдал зарлав

БНАСАУ-д коронавирусийн халдварын анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, улмаар үндэсний хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болжээ.

Тус улсын төрийн мэдлийн хэвлэлээр мэдээлснээр, нийслэл аж. Умард Солонгосын "хорио цээрийн фронт"-од учирсан "онцгой байдлын хамгийн том хэрэг" хэмээн тодорхойлсон энэхүү нөхцөл байдлын эсрэг хариу арга хэмжээ авахаар тус улсын удирдагч Ким Жон Ун яаралтай хурал зохион байгуулсан байна.

Умард Солонгосын эрх баригчид Хятад болон Барууны орнуудын санал болгосон "Синовак", "АстраЗенека" вакцинуудаас татгалзаж, хүн амынхаа дунд цар тахлын эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй билээ. юм.

Гэвч тус улсад өмнө нь цар тахлын хэд хэдэн батлагдаагүй тохиолдол илэрсэн гэж ажиглагчид үзэж байна. Тодруулбал, хөрш зэргэлдээ Хятад, Өмнөд Солонгос улсуудад томоохон дэгдэлт гарсан бөгөөд Хятадын Засгийн газар "Омикрон"-ы давлагааг дарахын тулд тэмцсээр байгаа юм.

H3FYRLOJ45JMDC64ENREP3DJRY

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.