Парагвайн мафийн эсрэг тэмцэгч прокурорыг хөнөөжээ

Парагвайн нэр хүндтэй прокурор Марсело Печчи Колумбид бал сараа тэмдэглэж байх үеэрээ бусдад буудуулж, амиа алдсан байна. Тэрээр мафи, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины наймаа, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн нэгэн байсан бөгөөд 2020 онд Парагвайд хуурамч паспортоор нэвтрэх гэж байгаад баривчлагдсан Бразилийн хөлбөмбөгчин асан Роналдиньогийн хэрэг дээр ажиллаж байжээ.

Энэхүү хэргээс хэдхэн цагийн өмнө ноён Печчигийн эхнэр, сэтгүүлч Клаудиа Агилера жирэмсэн гэдгээ өөрийн "Инстаграм" хуудсаараа дамжуулан мэдэгдсэн аж.

Парагвай улсын Ерөнхийлөгч Марио Абдо Бенитес уг явдлыг "хулчгар аллага" гэж тодорхойлсон бол Марсело Печчигийн хамтран зүтгэгч, прокурор Аугусто Салас "Энэхүү халдлага нь хар тамхины чиглэлээр мэргэшсэн мафийн үйл ажиллагаатай төстэй байна" хэмээн "AFP" агентлаг хэлжээ.

бөгөөд АНУ-ын албаны хүмүүс мөн мөрдөн байцаалтын ажиллагаанд тусална гэж мэдэгдсэн байна.

AYGDJX6CWFH2XELI4LDHGFFVFY

 124671291 mediaitem124670990

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.