Шанхайд хоол хүнс, эмнэлгийн хүртээмжийг хязгаарлахаар болжээ

Хятадын Шанхай хотод чанга хатуу хөл хорио долоо дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид ойрын хэдэн өдөр хоол хүнс, эмнэлгийн хүртээмжийг хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Шинэ дүрэм журмын дагуу, хоол хүргэлтийн үйлчилгээг хориглож, зөвхөн Засгийн газраас түгээж буй хүнсний хангамжийг зөвшөөрөх аж. Түүнчлэн, хотын оршин суугчдыг гэрээсээ гарахыг хориглох бөгөөд эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй иргэд тусгай хорооноос зөвшөөрөл авах ёстой юм.

Тодруулбал, тусгаарлалтын байгууламжуудаас гадуур бүртгэгдэж буй халдварын тохиолдлыг бүрэн устгахын тулд илүү хатуу арга хэмжээ авч байгаа аж. Энэ нь иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа ч Шанхайн дүүргүүдийн тэн хагаст оршин суудаг хүмүүс гэрээсээ гарч, эргэн тойрондоо чөлөөтэй алхах боломжтой болсон гэж албаныхан мэдэгджээ.

Гэвч бүс нутгийн албаны хүмүүс цар тахлаар өвчилсөн иргэдийн хөрш болон ойролцоо амьдардаг бусад хүнийг тусгаарлалтын байгууламж руу албадан шилжүүлэх болсон бөгөөд зарим тохиолдолд нэг давхар, эсвэл нэг орон сууцны бүх оршин суугчийг тусгаарлаж байгаа юм. нь "Үндсэн хуульд нийцсэн" эсэх талаар хуулийн мэргэжилтнүүд асуудал дэвшүүлээд байна.

IPD5DTQB75JJZL42R7FD3UXSSE

skynews shanghai covid coronavirus 5766811

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.