Автомашинаас андройд үйлдлийн системтэй хөгжим хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас энэ оны нэгдүгээр сараас эхлэн шөнийн цагаар иргэдийн эзэмшлийн автомашинд хууль бусаар нэвтэрч андройд үйлдлийн системтэй хөгжим хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ.

Иргэн А, О, Л нарын бүлэг этгээд энэхүү хэргийг хийдэг бөгөөд үйлдэл дээрээ цагдаагийнханд баригдсан байна. 

Эзэмшлийн автомашинаасаа хөгжмөө алдсан, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 7019-1177 дугаарын утсанд холбогдоно уу.

Эх сурвалж: Эрүүгийн цагдаагийн алба

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.