Мэрилин Монрогийн хөрөг зураг 195 сая ам.доллароор зарагджээ

"Поп-арт" урлагийн томоохон төлөөлөл болсон нэрт зураач Энди Уорхолын зурсан Мэрилин Монрогийн хөрөг зураг дуудлага худалдаагаар 195 сая ам.доллароор зарагдаж, 20-р зууны үеийн хамгийн үнэтэй урлагийн бүтээл болсон байна.

Уг хөрөг зургийг Уорхол 1964 онд Монрогийн алдарт гэрэл зургаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд , үнэ нь 200 сая ам.доллар орчимд хүрнэ гэж тооцоолоод байжээ.

09warhol auction TOP videoSixteenByNine3000 v2

Тэгвэл өнгөрөгч даваа гарагт болсон дуудлага худалдаагаар аж. Энэ нь Америкийн урлагийн бүтээлд төлсөн хамгийн өндөр үнэ бөгөөд өмнөх дээд амжилтыг Уорхолын найз, өрсөлдөгч Жан Мишель Баскиягийн 110.5 сая ам.долларын үнэтэй бүтээл эзэмшиж байсан юм. Харин 20-р зууны үеийн хамгийн үнэтэй урлагийн бүтээлээр Пабло Пикассогийн 1955 онд зурсан "Les Femmes d'Alger" гэх зураг тодорч, 179.4 сая ам.долларын үнэд хүрээд байсан ч Энди Уорхолын зураг ийнхүү шинэ дээд амжилт тогтоосон байна.

25AUCTION superJumbo

аж. Харин "Christie's" компани энэ удаагийн борлуулалтын бүх орлогоо дэлхийн өнцөг булан бүрт байрлах хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрийг бий болгох чиглэлээр ажилладаг "Томас ба Дорис Амманн" санд хандивлана гэж мэдэгджээ.

Тус дуудлага худалдаа нь тансаг зэрэглэлийн урлагийн зах зээлийн цар тахлын дараах үеийн төлөв байдлыг шалгах зорилготой бөгөөд ойрын хоёр долоо хоногт ийм төрлийн цуврал дуудлага худалдаа өрнөх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.