COVID: Сүүлийн 24 цагт 61 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 61 тохиолдол батлагдсан байна. Шинээр батлагдсан тохиолдлын 35 нь нийслэлд, 26 нь орон нутагт бүртгэгджээ.
Одоогоор манай улсад нийт 921,679 хүн коронавирусийн халдвар авч, халдварын улмаас нас барсан хүний тоо 2,110 болж өссөн билээ.
КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn цахим хуудсаас авах боломжтой.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.