Нацү башёгийн эхний өдрийн оноолт

Японы мэргэжлийн сумо бөхийн уламжлалт Нацү башё маргааш /05.08-ны өдөр/ албан ёсоор эхэлнэ. 

 

Энэ удаагийн нацү башёд Ичиножо А.Ичинноров ковидийн халдвар авсны улмаас өнжиж байгаа бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй манай 18 бөх, таван зиндаанд хүч үзнэ. Нацү башёд зодоглох монгол бөхчүүдийн банцүкэ мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Башёгийн эхний өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга өөрийн хүчтэй өрсөлдөгч Комүсүби Дайешотой 12 дахь удаагаа учраа таарсан байна. Хоёр бөхийн даваа, унааны харьцаа: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7:4 Комүсүби Дайешо

Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн Озеки Шодайтай ес дэх удаагаа учраа таарах ба Кирибаяма Б.Лхагвасүрэн хүчирхэг Озекиг өмнө нь нэг л удаа даваад байгаа юм. 

Нацү башёгийн эхний өдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:

Маэгашира 15 Азумарюу С.Тодбилэг - Маэгашира 13 Юутакаяама
Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан - Маэгашира 12 Мёогирюу
Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн - Маэгашира 4 Эндо
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил - Секиваке Аби 
Маэгашира 2 Кирибаяама Б.Лхагвасүрэн - Озеки Шодай 
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ - Комүсүби Дайейшо 

Спортын төрөлж мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг уламжлал ёсоор сумо бөхийн нацү башёг шууд дамжуулан үзүүлнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.