Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгож шинэчлэн тогтоолоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 550 мянган төгрөг болгож шинэчлэн тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны өнөөдрийн /2022.05.04/ хуралдаанаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцлээ.

Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоов.

Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.

Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор боллоо.

279951479 373323244822728 1677375659102164133 n

Эх сурвалж: ХНХЯ280016099 373323454822707 2749761134788181447 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.