Засгийн газар огцрох уу? үлдэх үү?

 

УИХ-ын нэгдсэн чуулган өглөө 10:00 цагт эхэллээ. 11:00 цагийн үед  75 гишүүн ирэх ёстойгоос 71 гишүүн ирсэн байсан.

Харин дөнгөж саяхан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Мурат нар хүрэлцэн ирсэнээр 73 гишүүнтэйгээр хуралдаж байна.

Засгийн газрыг огцруулах саналыг гаргасан МАН-ын 27 гишүүн дээр Ардчилсан намын бүлгийн 9 гишүүн нэмэгдэж байсан ч тус бүлгийн гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Засгийн газрыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулахгүй гэсэн МАН-ын 35 гишүүн дээр дээрх 2 гишүүн нэмэгдсэн ч саяхан сайдын албан тушаалаас огцорсон Б.Батзориг гишүүн "гадаадад яваа" гэх шалтгаанаар ирсэнгүй. 

Харин Засгийн газрыг огцруулах саналтай МАН-ын 27 гишүүн дээр Ардчилсан намын бүлгийн 7, МАХН-аас сонгогдсон гишүүн О.Баасанхүү нар нэмэгдэж 35 болсон ч Г.Мөнхцэцэг гишүүн "гадаад явсан" тул 34 кноптой болжээ. 

Тооны харьцаа 34:36 байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан аль талд саналаа өгөх нь тодорхойгүй байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.