Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан иргэний хэргийг шийдвэрлэв

Манай улсын иргэд гадаадын тусгай албаны ажилтнуудтай хамтарч ажилласан нэг бус үйлдлийг тагнуулын байгууллагынхан илрүүлэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлж буй.

Хамгийн сүүлд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх М.Лхагва гэх иргэнд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1-т заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Тус шүүхийн шүүгч Д.Ренчинхорол, Н.Баярмаа, П.Ариунболд, шүүгдэгч, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Т.Дэлгэрбаяр, Г.Мөнхбат, НПГ-ын прокурорыг оролцуулан өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд аж. Харин давж заалдах шатны шүүх түүнд холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, Г.Мөнхбат, З.Хүрэлсүх, Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч хорих ялыг нь хэвээр үлдээсэн юм.

. Түүнээс гадна манай улсын иргэн А, Э нар гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, харийн тагнуулын ажилтан Монгол Улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлийг ТЕГ-ынхан илрүүлсэн билээ.

Ташрамд дурдахад, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт холбогдсон, “Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг билээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан тухай мэдээлэл бидэнд ирлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.