СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрийнхээ гадаа тоглож байсан хүү усанд осолдож амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Эцэг эхийн хараа хяналт сулаас хүүхдүүд амиа алдсаар байгаа талаар хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг байнга хүргэдэг ч байдал төдийлөн сайжрахгүй байна.

Голын эрэг дээр тоглож байсан гурван настай хүү усанд живж нас барсан харамсалтай явдал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумд гарсан. Завхан аймгийн Түдэвтэй сумд долоон настай хүү саахалт айлаасаа гэр лүүгээ явж байхдаа мориноос унаж амиа алдсан учраас эцэг, эх, асран хамгаалагч нарыг үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай хэмээн сэтгүүлчид мэдээлж байв. Гэвч харамсалтай явдал ар араасаа гарсаар л.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өнгөрсөн даваа гарагт хүүхдүүд осолдож, амь, эрүүл мэндээрээ хохирч буйг сэрэмжлүүлсэн. Тухайлбал, энэ сарын 1-ний 18.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах хоёр давхар сууцын цонхны хаалт тор урагдсанаас тавцан дээр нь сууж байсан 10 сартай хүүхэд унаж гэмтсэн. Мөн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж.

Эдгээрээс гадна .

Энэ мэтээр хүүхэд осолдож, эрүүл мэнд, амиараа хохирох явдал гарсаар байна. Дулааны улирал эхэлж, бага насны хүүхэд гадаа тоглох үедээ автомашинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байгаа тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байдгийг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг сануулъя.

Зургийн тайлбар: Ховд аймгийн Үенч сумын Нарийны гол

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.