СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-05-04

НМЭГ-ын дарга А.Нарантуяаг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Нийслэлийн Мал эмнэлгийн газар (НМЭГ)-ын дарга А.Нарантуяаг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаад, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шүүхэд нэг бус удаа шилжүүлсэн ч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх буцаасаар багагүй хугацаа өнгөрч байна.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, төсвийн хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутгасан юм. Тодруулбал, нийслэлд малын гоц халдварт өвчин оруулахгүй хэмээн хотын ойр орчмын шалган нэвтрүүлэх товчоодод мал эмнэлгийн газрын ажилтнууд автомашинуудын дугуй руу ариутгалын бодис цацан, нэг тээврийн хэрэгслээс 1000 төгрөгийн хураамж авдаг билээ. Уг хураамж нь НМЭГ-ын дансанд ордог бололтой. хэмээн НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө  давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн юм байна. Харин шүүхээс хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу гэж прокурорын хяналтад тэр болгонд нь буцаасан гэнэ. Өдгөө НМЭГ-ын даргын албан тушаалыг хашсаар буй

Зарим мэдээллийн хэрэгслээр НМЭГ-ын дарга А.Нарантуяаг цар тахлын хөл хориотой үед байгууллагынхаа барилгын засварын тендер зарлаж, үр ашиггүй зарцуулсан талаар бичсэн байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Otgonbat Zorigoo
1 жилийн өмнө
202.9.46.144

Sure sur hulgaich 76 chine heden terbum naydaarna idej baina yaadii

Хмм...
1 жилийн өмнө
66.181.181.180

Нэг муу 40 сая төгрөг завшаад явахаар хүн биш дээ. Сонин л юм.

Baigalmaa
1 жилийн өмнө
202.55.188.121

Aa vhsen batalgaatai notolgootoi medeelel tawiach ta nar enenees ilvv idej uusan hvmvvs zunduu l baigaashdeee

төрд бүгд л идэж уудаг
1 жилийн өмнө
66.181.161.50

Заас бүх л байгууллагын дарга, хурганцар дарга нар их бага идэж уудаг болоод бидний мэдэх 60 жил боллоо. Сүртэй юм. Төлбөрийг нь буцаад л төлүүлнэ биз. Хэдэн тэрбумаар нь идэж байгаа нөхдиын идсэн уусанг яаж төлүүлж байна?

SB
1 жилийн өмнө
66.181.184.204

Ёооё хэлэх ч үг олдохгүймаа

зочин
1 жилийн өмнө
66.181.166.116

40 саяыг постноос олдог юм уу оллоо гэхэд тэрийг олох зардал нь хэд болох бол инээдтэй юм руу өнгөлздөг өлсөглөн гарууд уухжээ дээ

зочин
1 жилийн өмнө
202.9.40.34

Ёстой хачин юм. Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг нэг дарамтлах юмаа! Нөгөө тэрбум тэрбумаар мөнгө хулгайлсан, банк дампууруулсан, нэг ч өдөр бизнес хийгээгүй мөртлөө тэрбум хөрөнгөтэй хулгайчуудыг яасан бэ?!!

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.180

40 чинь зүгээр л өнгөлөн далдлалт ш дээ энэнээс ихийг идэх учраас л дарга хийх гэж үхэлдэж бна

Зочин
1 жилийн өмнө
202.9.47.56

40 сая төгрөг завших хүн биш дээ

зочин Н
1 жилийн өмнө
192.82.89.194

Зүгээр мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг бас яах гээд худлаа гүтгээд яах гээд байнаа. Нарантуяа дарга тиймхэн юманд шунаж явах тийм ухамсар дорой хүнч биш, жинхэнэ мэргэжлийн шударга хүнийг ямар санаатай мөшгөөд эхлэвдээ. Тэрбум тэрбумаар идсэн хүмүүсээс юу ч авч чадахгүй байж хүний нэр төрд ичихгүй халдахымаа болиосой

ЗОЧИН
1 жилийн өмнө
192.82.89.194

Постны мөнгө гээд байхын, тэр 1000 төг НМЭГ очлоо юу, ажилчдын цалин ариутгалын бодисын үнэ эсгий зэрэгт явдаг шүүдээ. Энэ шүүхэд өгсөн нөхөр лав мэрэгжлийн хүн биш бололтой. Сандал суудал булаалдсан нөхөр байхаа

ЗОЧИН
1 жилийн өмнө
192.82.89.194

Постны мөнгө гээд байхын, тэр 1000 төг НМЭГ очлоо юу, ажилчдын цалин ариутгалын бодисын үнэ эсгий зэрэгт явдаг шүүдээ. Энэ шүүхэд өгсөн нөхөр лав мэрэгжлийн хүн биш бололтой. Сандал суудал булаалдсан нөхөр байхаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.