Ургалт нь зогссон улиасыг 2017 онд тайрч, сийлбэр хийжээ

“Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн зүүн талд байрлах моддыг тайрч, сийлбэр хийж байна” гэх тайлбартай зураг цахим орчинд тархсан. Уг зураг нь 2017 оных бөгөөд СУИС-ийн оюутнууд ургалт нь зогссон моддын сууринд сийлбэр хийсэн юм.

 6270dbbf2756fc061a5d8ed0

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа, мод шохойдолт, цэвэрлэгээний ажлуудыг тогтмол хийдэг. Энэ хүрээнд ургалт нь зогссон дээрх гурван улиас модыг 2017 онд тайрч, үлдсэн суурин дээр нь тухайн үеийн СУИС-ийн төгсөх ангийн оюутнууд бүтээлээ сийлжээ.

 6270dbcb2756fc061a5d8ed1

Энэ тухай Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн захирал Э.Ганчимэг “Амьд моддыг тайраад, сийлбэр хийнэ гэж байхгүй. Бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна” хэмээв.

 6270dbd52756fc061a5d8ed2

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн арчлалт, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд мөн мод цэвэрлэгээ, таналт, хэлбэржүүлэлт, усалгааны ажлуудыг хийж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.