? LIVE: УУХҮЯ: АИ-92 шатахууны литр тутмын 940 төгрөгийн өсөлтөөс сэргийлж, үнэ тогтворжлоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнэ болон бусад асуудлаар мэдээлэл өгч байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Алексей Владимирович Груздевтэй уулзаж, манай уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ. 

Мөн уулзалтын үеэр ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж болон түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцлийн талаар санал солилцсон байна. Манай талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг "Роснефть" компани хүлээн авчээ. Манай улс АИ92 авто бензинийг 2022 оны дөрөвдүгээр сард нэг тонныг 1110 ам.доллароор авч байсан. Энэ үнийг литрт шилжүүлж тооцвол 3330 төгрөгөөр зах зээл зарагдах өртөгтэй орж ирж байжээ. гэж УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод АИ-92 авто бензиний жижиглэнгийн үнэ 2390 төгрөг байна. Дэлхийн зах зээлд АИ-92 шатахуун сүүлийн хоёр жилд 60-71 хувиар өсөөд байгаа нь сүүлийн 8-9 жилд гараагүй үнийн өсөлт юм. Манай улс өнөөдрийн байдлаар 24-61 хоногийн шатахууны нөөцтэй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.