Хятадын Чанша хотод нурсан барилгын эзнийг баривчилжээ

Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Чанша хотод өнгөрсөн баасан гарагт зургаан давхар барилга нурсан бөгөөд аврагчид хэдэн арван хүнийг нуранги дороос гаргахаар ажилласаар байгаа билээ. Тэгвэл орон нутгийн цагдаа нар уг хэрэгтэй холбоотой есөн хүнийг баривчилсан болохоо мэдэгджээ.

аж. Ерөнхийдөө орон сууцны зориулалттай байсан энэхүү барилга дотор мөн кино театр, зочид буудал үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд ослын шалтгаан тодорхойгүй байна.

4815 3210 33222af4 b653 44ac 98be b194ac8093d8

гэж Чанша хотын дарга Жэн Жианшинь хэлсэн юм. Гэвч нурангийг цэвэрлэх хүнд машин механизмыг байрлуулах зай хязгаарлагдмал байгаагийн улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирсан бөгөөд ослын улмаас эвдэрсэн зэргэлдээх барилгууд мөн нурах эрсдэлтэй байгааг бүс нутгийн гал унтраах албаны хүн тэмдэглэжээ.

Хятадад барилгын ажил, аюулгүй байдлын стандарт сул байдгаас гадна орон нутгийн албан тушаалтнуудын авлига, хээл хахуулийн асуудлын улмаас тус улсад сүүлийн жилүүдэд хэд хэдэн барилга нурж, олон хүний амь эрсдээд байгаа билээ.

0486ae5df92e4d8daca6f71998189ac9

Screenshot (577)

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.