СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-04-28

Ирэх сард Монгол бөхийн өргөөнд есөн барилдаан зохиогдоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2022 оны тавдугаар сард Монгол бөхийн өргөөнд есөн барилдаан зохион байгуулахаар товложээ.

Тодруулбал,

  • Тавдугаар сарын 07-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит, гэр бүлийн үүсгэн байгуулсан “Монгол зодог” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
  • Сарын 08-нд Булган аймгийн Тэшиг сумын аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Нямын Батчулууны нэрэмжит Аймаг цэргийн цолтой болон залуу /АЦЦБЗ/ 256 бөхийн барилдаан
  • Сарын 13-нд Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан
  • Сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан
  • Сарын 15-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
  • Сарын 20-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан
  • Сарын 21-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
  • Сарын 22-нд “Бахдам гарамгай” багийн халз барилдаан
  • Сарын 28-нд Нисэх хүчний өдөрт зориулсан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.