? LIVE: ОХУ-ын өмчлөлийн байранд оршин суудаг иргэд амьдрах орчиндоо сэтгэл дундуур байна
БГД-ийн 8-р хороо, 4 хороололд байрлалтай 7 дугаар байр нь ОХУ-ын өмчлөлд бүртгэлтэй. Монгол талаас “Истим” ХХК нь тус байрны ашиглалт, хамгаалалтыг гэрээний дагуу хариуцдаг байна. Оршин суугчдаас авсан мэдээллээр сард дунджаар 550 мянган төгрөг түрээсийн төлбөрт төлдөг. Үүнээс “Истим” ХХК нь ОХУ-ын тал руу нэг мКв-н хоёр доллар буюу 2016 оны ханшаар 1988 төгрөгөөр бодож түрээсийн төлбөр явуулдаг аж.
Гэвч түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, шаардлага хангаагүй бохир орчин, жоом, бясаа, тог, усны тоолуур байхгүй, лифт ажилладаггүй гэх зэрэг асуудлаас болж оршин суугчид болон компанийн хооронд маргаан үүсээд удаж байна. Улмаар амьдрах нөхцлөө сайжруулах шаардлага тавьсан оршин суугчдыг дарамталж, айлган сүрдүүлэх, байрнаас гарахыг тулгаж эхэлжээ. Иргэдийн хувьд түрээсэлж амьдарсан хугацаанаасаа хамаарч багадаа 80 сая төгрөгийн төлбөрийг тус байранд зарцуулжээ. Иймд байраа хэзээ нэгэн цагт хувьчлагдана хэмээн найдаж, өндөр төлбөр өгч байгаагийн хэрээр амьдрах орчноо сайжруулах хүсэлтээ илэрхийлж, хэвлэл мэдээллийн байгууллагад хандлаа. Тиймээс бид нийслэл хотод байгаа ОХУ-ын өмчлөлтэй олон байрны нэг жишээг сурвалжиллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.