19 настай залуу согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 13 дугаар байр 12 давхар барилгын дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр 19:18 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн М /19 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус байрны дээвэр дээр гарч амиа хорлох гэж байсныг ярилцлага хийж эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.