ОХУ-ын цэцэрлэгт галт зэвсэгт халдлага болжээ

ОХУ-ын Ульяновск мужийн Вешкайма тосгоны цэцэрлэгт нэгэн этгээд галт зэвсэгт халдлага үйлдсэний улмаас гурван хүн амиа алдаж, нэг хүн шархаджээ.

Цагдаа нарын хэлснээр, халдагч этгээд нь цэцэрлэгийн хүүхдүүдийг унтаж байх үеэр барилгад нэвтэрч, гал нээсэн бөгөөд эцэст нь өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн байна.

Хууль хяналтынхан халдагчийг орон нутгийн оршин суугч Ахтямов Руслан гэж тогтоосон бөгөөд мэргэжилтнүүд түүнийг "сэтгэцийн өвчтэй" гэж тодорхойлж байсныг бүс нутгийн захирагч Алексей Русских тэмдэглэжээ.

Ахтямов Руслан нь хохирогчидтой ямар нэгэн холбоогүй бөгөөд түүний халдлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй гэж эрх баригчид онцолсон юм.

u3576ou7no

Снимок экрана 2022 04 27 в 05

1785605757 222 121 1006 905 1920x0 80 0 0 adca7536e9aa004e556e2bf0e106c867

Эх сурвалж: UPI

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.